The Best Collection 1
Дөрвөн хөлтэй зовлого болж төрсөн минь Хөх чоно миний буруу юу Дөт замаар хоол хайгаагүй шүү би Эр чадал хурдаараа амь зуудаг Харин би хүмүүс шиг Хажуудахыгаа дайрахгүй Эсвэл би хүмүүс шиг Элгэн хаднаас нөхдөө түлхэхгүй Хоёр хөлтэй хохимой толгойт хүмүүн чи Хөх саарал над шиг амьдарч чадахгүй Хүн болж төрсөн ухаантай юм бол Чоно надаас илүү байх учиртай Харин би хүмүүс шиг Хажуудахыгаа дайрахгүй Эсвэл би хүмүүс шиг Элгэн хаднаас нөхдөө түлхэхгүй
Submitted by Finntroll — Jun 22, 2026
Хэн нэгэн чамд ухаанаа гайхуулж Хэцүү шүү гэж юуг ч бол хэлбэл чи бүү итгэ Хийж бүтээ чи өөрөө оролдоод үз Бүх үйлс амархан харин чи оролдоод үз Алив бос намайг дагаад яв Аргыг ол бушуул түргэл Хийж бүтээ өөрөө оролдоод үз Бүх үйлс амархан Бүх үйлс амархан Хэрвээ хүмүүс чамд хийж бүтээхээ гайхуулж Хэцүү шүү гэж юуг ч бол хэлбэл чи бүү итгэ Хийж бүтээ сэтгээд чи оролдоод үз Бүх үйлс амархан харин чи Алив бос намайг дагаад яв Аргыг ол бушуул түргэл Хийж бүтээ өөрөө оролдоод үз Бүх үйлс амархан бүх үйлс амархан
Submitted by Iron_Wraith — Jun 06, 2026
No lyrics have been submitted for this track yet.
Дурлал чи чив чимээгүй ирэх юм Дуулах дуу ярих яриа нь тодосдог Хайр сэтгэлийн ариун зөөлөн хүсэл минь Жаргал эдлэн мөрөөдөл болон төгсөх юм Дусал нулимс унахдаа хацрыг исгэн доошилж Дурлал дагасан бодол урсах юм Дутуу нойртой зөн билгийн шөнийн зүүдэнд Хорвоод чамтай амьдарч байгаа нь харагдах юм Уян зөөлөн сэтгэл учралын болзоог мөрөөдөөд Улирах цагийн аяс үл мэдэн гомдох юм Дурлал гэдэг чинь зүрх зүсэн тэртээд одоход Дурлал дагасан бодол үлдэх юм Дурлал дагасан бодол үлдэх юм Дурлал чи надруу чимээгүй ирэх юм Дурлал чи надруу чимээгүй ирэх юм Дусал нулимс унахдаа хацрыг исгэн доошилж Дурлал дагасан бодол урсах юм Дурлал гэдэг чинь зүрх зүсэн тэртээд одлоо Дурлал дагасан бодол үлдэх юм еээээ эээээ ээээээээээээ
Submitted by Iron_Wraith — Jun 06, 2026
Чимээгүй шөнөөр хорогдон дассан ч Чамайг баяртай гэсээр надаас холдоход Тэр минь бодол санаанд минь тэвчих аргагүй Сэрүүн бухимдал ноёлон бослоо Хаа нэгтэй болж өнгөрсөн түүх Хачин итгэмээр нүднээ амилав уу Холхон явах нүдний чинь харц хүсэл итгэлээс Оюун бодолд холдон замхарлаа Сэтгэлд ургасан тэр нэгэн шөнийн зүүдэнд Сэрсэн хойно надад шаналал болох юм Сэтгэлд холуур тэр нэгэн шөнийн зүүдэнд Үүрээр нар мандахад хардах сэтгэлийн бухимдал боллоо Дэр норгосон бухимдал чи Дэндүү урт шөнийн хүсээгүй зүүд байж Даанчиг хайртай бүсгүй минь үүр хаяагаар Дэр нийлэн энэ зүүдийг үдлээ Сэтгэлд ургасан тэр нэгэн шөнийн зүүдэнд Сэрсэн хойно надад шаналал болох юм Сэтгэлд холуур тэр нэгэн шөнийн зүүдэнд Үүрээр нар мандахад хардах сэтгэлийн бухимдал боллоо Сэтгэлд ургасан тэр нэгэн шөнийн зүүдэнд Сэрсэн хойно надад шаналал болох юм Сэтгэлд холуур тэр нэгэн шөнийн зүүдэнд Үүрээр нар мандахад хардах сэтгэлийн бухимдал боллоо Сэтгэлд ургасан тэр нэгэн шөнийн зүүдэнд Сэрсэн хойно надад шаналал болох юм Сэтгэлд холуур тэр нэгэн шөнийн зүүдэнд Үүрээр нар мандахад хардах сэтгэлийн бухимдал боллоо Сэтгэлд холуур тэр нэгэн шөнийн зүүдэнд Үүрээр нар мандахад хардах сэтгэлийн бухимдал боллоо
Submitted by Iron_Wraith — Jun 06, 2026
No lyrics have been submitted for this track yet.
No lyrics have been submitted for this track yet.
Шөнийн гэгээн зүүдэнд минь Хөтлөлцөөд надтай гүйдэгсэн Өдрийн ариун бодолд минь Гэрэлтээд дандаа буудагсан Сүрчигийн үнэртэй салхинд Бараадаж удаан дагадагсан Хяслын зайтай хорвоод нь Сажилсаар ганцаар буцдагсан Санаанаас гардаггүй сайхан бүсгүйг Сар жилээр харуулдана би Саваагүй хүсэлдээ түүртэж явсан Жолоо сул нас минь дээ Хүслийн шаргал харгуйд Хөөцөлдөн тоглож гүйдэгсэн Хүний хүүгийн дайтайд би Санаж бодож явдагсан Санаанаас гардаггүй сайхан бүсгүйг Сар жилээр харуулдана би Саваагүй хүсэлдээ түүртэж явсан Жолоо сул нас минь дээ
Submitted by Iron_Wraith — Jun 06, 2026
No lyrics have been submitted for this track yet.
Толгодыг даван шувууд буцлаа ээж минь Догдлох сэтгэл таныг үгүйлэж гансрах юм Хатуу хөтүү хорвоогийн жамыг бодохоор Холдоод бх шиг санагдах юм даа ээж минь Хатуу хөтүү хорвоогийн жамыг бодохоор Холдоод бх шиг санагдах юм даа ээж минь Намрын төгөлд навчисаар хүн бөхөлзөөд Нартын амьдрал утгагүй мэт санагдаад бн Сэрүүн шөнийн зэвэргэн бодолд жиндүүлэхэд Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм ээж минь Надад өгсөн сэтгэлийн дулааныг тань бодохоор Нарны элч ядмаг санагдаад бн Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь санахлаар Энэхүү дуу минь сэтгэлд хүрэхгүй бн Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь санахлаар Энэхүү дуу минь сэтгэлд хүрэхгүй бн
Submitted by Iron_Wraith — Jun 06, 2026
Урсгал ус нь болортон цалгиж Ургамал өвс нь ногоорон халиурсан Уудам цэлгэр хангайтай билээ Алтан элс нь шижиртэн үелсэн Амьдийг тэтгэгч наранд улаарсан Арвин сайхан гови нутаг минь ээ Эцэг өвгөдийн ариухан гэрээс Эгэл түмний үүрдийн шүтээн Есөн эрдэнийн өлгий болсон Ертөнц түмний бахархал болсон Ерөөлөөр учирсан бидний нутаг минь Халх нутгийн сүрийг илтгэсэн Хангай говь нь хослон нийлсэн Ханагар баян цэлгэр нутаг минь Эцэг өвгөдийн ариухан гэрээс Эгэл түмний үүрдийн шүтээн Энэ бидний бахархал Эгэл түмний минь бахархал Эх болсон сайхан нутаг аа
Submitted by Iron_Wraith — Jun 06, 2026
No lyrics have been submitted for this track yet.